Иргэн бүр эх оронч худалдан авалт хийе

2021-04-01 1418 0

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэн худалдаа анх удаа цахим хэлбэрээр үүдээ нээж байна.

Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, МҮХАҮТ, “Экспорт” олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ дэлгэх юм. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг танилцуулна. Тиймээс Ковидын үед үйлдвэрлэгчдийнхээ нуруун дээрх ачааг үүрэлцэж, цагийн хүндийг хамтдаа даван туулахыг иргэд та бүхэндээ уриалж байна.

Иргэн бүр “Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжье. Энэ нь эдийн засгаа сэргээх эх оронч үйлс гарцаагүй мөн билээ.

Өрх бүр үйлдвэрлэгч болохыг уриалдаг ЖДҮ эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд оролцох, экспортыг орлох бүтээгдэхүүнээ танилцуулах, хэрэглэгчийн гарт хүргэхийг хүсвэл  https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдоорой. Мөн үндэсний бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, эх орондоо өртөг шингэсэн эдийн засгийн эргэлт бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал билээ. Тиймээс иргэд та бүхэн цахимаар дэлгүүр хэсэж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ сагсандаа хийж, хувь нэмрээ оруулаарай.

Холбоотой мэдээ