Г.Сайханбаяр, Д.Ганзориг нарыг салбараа удирд, бодлогоор ханга гэсэн болохоос бор цэргүүдээ хяд гээгүй байлтай

2021-04-06 1682 2

Ямар гээч харгислал, яргалал, дэглэлт 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний салбарт бугшсан юм бэ дээ. Байсгээд л “Цэрэг амиа алдлаа” гэсэн гунигт мэдээг ар гэр, ард түмэнд дуулгах юм аа, манай хамаг бүдүүн хурандаанууд. Хамгийн сүүлд гэхэд л яг долоон хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нөхөр согтуудаа зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Ингэхдээ балмад дэслэгч архины мөнгө нэхэж, өрц, гэдэс, толгой түрүүгүй нь өшиглөсөн байдаг. Ямар хэрцгий, яасан танхай, ярга вэ. Хүүтэй хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн энэ хэрэг эхнийх нь биш ч бас сүүлчийнх биш гэдгийг бид санах хэрэгтэй. Ахиад л ийм хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Учир нь, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн өнөөдрийн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр хэлж байгаа мэдэгдлээс цэргийн ангиуд, түүний бүтэц бүрэлдэхүүнд найдах, итгэх ямар ч аргагүй болох нь харагдана.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өөрийн бодлогоор хангаж, зөв арга барилаар удирдаж байх ёстой салбараа муйхарлан хамгаалж, өмгөөлөхын тулд цэрэгт татагддаг мянга мянган залуусыг аав ээж, удам судар, амьдралын боломж, нийгмийн давхрагаар нь доромжлов. Тэрбээр “Цэрэгт дандаа ядуу өрхийн хүүхдүүд татагдаж ирдэг учраас тэднийг хүмүүжүүлэх өөр арга байхгүй. Хэрэв та бүхэн хүнлэг, ёс зүйтэй харилцааг хүсэж байгаа бол энэ салбарын төсвийг нэм, боловсон хүчнийг нэм, барилга байгууламжийг сайжруул. 2018, 2019 онд цэргийн албанд ёсзүйгүй харьцсан асуудал хамгийн их гарсан. Харин 2020 онд энэ байдал 50 хувиар буурсан. Энэ нь бид сайн ажиллаж байгаагийн үр дүн” хэмээн жишим ч үгүй ярьж суух юм. Гэтэл үнэндээ цэрэг дэглэдэг, зоддог, хэрцгийгээр тамладаг хэрэг энэ салбарт буурах биш гаарч байгаа нь нууцгүй үнэн. Угтаа бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нарыг салбараа удирд, бодлогоор ханга гэсэн болохоос бор цэргүүдээ хяд гээгүй байлтай.

АРДЫН ХҮҮХДИЙГ ЗОДДОГ, АЛДАГ, ЯРГАЛДАГ ХЭРГИЙГ ЗЭВСЭГТ ХҮЧИН

ӨӨРӨӨ БҮРТГЭЖ, ХАРИУЦДАГ ГЭВ ҮҮ

2020 он гарсаар Зэвсэгт хүчний салбарт цэрэг эндээгүй, зодуулж зовоогүй гэнэ. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.ЭнхболдХүний эрхийн үндэсний комисст 2020 онд цэргийн албатай холбоотой гомдол ирээгүй. Учир нь, Зэвсэгт хүчин энэ асуудлаа дотооддоо өөрсдөө шийддэг, зохицуулалттай учраас гомдол ирээгүй. Зэвсэгт хүчний хэмжээнд 2013-2020 онд 225 гэмт хэрэг гарсан. Үүний 98 нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дүрмийн бус харьцсан гэмт хэрэг байна” гэлээ. Ийм байж болох уу. Эх орноо хамгаална гэж яваад хүйтэн цогцос нь л ирдэг болсон энэ цагт Зэвсэгт хүчинд цэргүүдийн эрхийн асуудлыг хамааруулж, хариуцуулж болох уу. Чононд хонь хадгалуулсантай ялгаагүй буруу тогтолцоо байгааг ХЭҮК-ийнхон анхааралдаа авна уу. Цэрэг гэхээрээ хүн биш болчихдог юм уу. Гэтэл бид чинь бүхэл бүтэн ХЭҮК гэсэн аппраттай, тэр нь бүх шатны газарт ажиллах, үйл ажиллагаа явуулах статустай биш бил үү. Хэдэн бор цэргүүдээ нийгмийн анги давхрагаар нь ялгаварлаж, ядуусын хүүхдүүд яргалуулаа л биз гэсэн хандлагаар мэдэгдэл хийж суугаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг та огцор. Ард түмнийг ингэж элэглэж, дээрэлхэж, нулимж болох уу. Хандлага харилцаа нь гэмшилгүй, хаагиж, саагисан ийм дээрэнгүй, хэнэггүй хүн Зэвсэгт хүчний салбарыг зэвсэгт мөргөлдөөний талбар болгох ч эрсдэлтэй биш гэж үү. Гэтэл таны ялхайтал толгойд нь суучихсан энэ салбарт цэгцлэх, бодлогоор хангах ажил толгойтой үснээс ч их байна. Алсыг харж, иргэндээ ээлтэй бодлого ярьж чаддаггүй юм бол ядаж гэмшиж сураач. Цэргүүдийг өдөр шөнөгүй жагсааж, тамлаж, дэглэж байхаар МСҮТ-ийн олгодог сургалтыг нэвтрүүлээч. Аагархсан халтар залуус нийгэмд гологдож байхаар ядаж л цэргээс халагдаж гараад ахуйн үйлчилгээний салбарт ажлын байр бий болгох хэмжээнд халагддаг байгаасай. Мөн мөрөн дээрх мэрдэснийхээ гай, гавьяаг ч ойлгодоггүй төлөвшөөгүй цолтнуудаа цөөл өө. Тэднийхээ тархийг цэнэглэ. Муу зуршил, сэтгэцийн эмгэгийг нь шалга. Эрүүл ухаантай эсэхийг нь нягталж байж хүний харилцаанд оруул. Тэгэхгүй бол пээдгэр хэдэн жаа нэртэй яргачид эх орноо хамгаалж, эр цэрэг болохоор очсон хайран сайхан залуусыг минь хядаад дуусах нь байна.

 

  • амьдрал мэдэж байж бич.Тэр сайдыг нь огцруулах ёстой. Салбарынхаа офицер ахлагч нарын албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын байр ашиглалтанд орох бүрийд авч нэг бол өөрийн хамаарал бүхйи этгээдийг суулгана. эсвэл бусдад түрээслүүлж ашиг олдог.Өнөөдөр батлан хамгаалах салбарын мянга мянган офицер ахлагч нар өөрийн гэсэн орон байргүй гадуур өндөр үнээр байр түрээслэж байхад ичих ч үгүй хоёр гурваар нь байр аваад дараа нь сайд болонгуутаа маш  хямдхан буюу метр квадратыг нь 120 мянгаар хувьчилж авсан. Өнөөдөр 7-10 сая төгрөгний үнэтэй байр гэж байх уу? арай дэндэж байна.Г.Сайханбаяр 2000-2010 онд БХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа  гадаад дотоодын цэргийн академи сургуулийн хуваарийг зарж баяжсан.Унаж яваа машин суудаг хаусаа ямар орлогоороо авснаа тайлбарлаж чадахгүй.Охиноо БНХАУ-д цэргийн сургуульд хятад хэлний мэргэжлээр сургахаар явуулсан боловч тэр нь тэндээсээ төгсөлгүй ирсэн. Ирэнгүүтээ халагдсан.Улсын зардлаар сурсан төлбөрөө төлөөгүй.Гэтэл эгэл жирийн олон зуун офицер ахлагч нар БХИС-д сураад төгссөний дараа халагдахад сургалтын төлбөр төлдөг .Энэ ариун явдал уу? тэгш бус байна.

  • Бидний үеийн цэргээр бол шалнаас босдоггүй невал царайтай чапа цагааны дайсанууд л харагдаж бна шүү дэн Ацных нь генарал байдгийм Гар дээрээ 100 суниаж барах уу ? Чацагны крантнууд Сда

Холбоотой мэдээ