Байшин доторх хамгийн том гудамжны хоолны газар буюу “21st block”

2023-03-05 402 0

Хятад үндэстэн хоолны соёлоороо дэлхийд алдартай. Хятадад очоод үндэснийх нь олон төрлийн хоолны дээжийг амсаж үзэлгүй буцах хүн гэж үгүй. БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорин очсон хүмүүсийн очих дуртай газрын нэг нь “21st block” гудамжны хоолны газар юм. Бээжин хотын Чаоян /Chaoyang/ дүүрэг дэх “Hopson one” худалдааны төвд байрладаг энэ гудамжны хоолны газар байшин дотор байрладгаараа, хамгийн том талбай эзлэн оршдог гэдгээрээ алдартай. Энэхүү хоолны гудамжнаас хийсэн сонирхолтой сурвалжилгыг хүргэж байна.

Холбоотой мэдээ