Эдийн засагч 40 гишүүн төсөвт төвлөрөөгүйн гайг Засгийн газар үүрэх үү

2024-11-27 46 4

Эрүүл засаглалыг бэхжүүлж, төлөөллийн ардчиллыг хангах зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийснээр 126 гишүүнтэй болж парламент бүрдсэн. Ингэхдээ нийгмийн олон янз төлөөллийг багтаана гэдэг Ерөнхий сайдын хүсэл биелж, инфлүүнсэрээс эхлээд сэтгүүлч, геологич, дизейнер, жүжигчин, зураач, социологич, физикч гээд нийгмийн төлөөллүүд УИХ-д сонгогдсон. Эдгээрээс хамгийн олон нь эдийн засагч, санхүүгийнхэн. Тэд 40-үүлээ. Харин инженер мэргэжилтэй 17 гишүүн байна. Улс орны хөгжлийг залахад эдийн засагч, инженерүүд хэрэгтэй гэх иргэдийн итгэл үнэмшил ийм өндөр байгаа нь тэднийг олуулаа парламентад сонгогдох шалтгаан болжээ гэчихвэл буруудахгүй.

Гэвч эдийн засагч, санхүүч гишүүд ажлаа муу хийсний “ач”-аар төсөв эцэслэн батлагдсангүй. Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, хоригийг 76 гишүүн дэмжсэнээр 2025 оны төсөв дашийншог болов.
Угтаа Засгийн газар ямар төсөв өргөн барих нь дур зоргынх нь асуудал. Гагцхүү оруулж ирж буй төсвийн “ус”-ыг шахах нь УИХ-ын ажил. Юуны тулд эдийн засаг, санхүүгийн салбарын 40 гишүүн танхимд суугаа билээ. Төсөвтөө төвлөрч чадаагүйн гор нь Ерөнхийлөгчийн хориг боллоо.

Хориг тавиулахаас ч яах билээ. Зарлага нь 35 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар баталж байхдаа тэр олон эдийн засагчид юугаа бодож кноп дарсан юм бол. Гэтэл өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүд олонхоороо өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, дуу нэгтэйгээр өөрсдийн баталсан төсвөө ам уралдан муучлах нь ичиг ичгүүртэй байв. Зүй нь, долоодугаар сараас эхлээд л хэлэлцсэн шат шатандаа анхааралтай ажиллаж, тод дуугарч, зоригтой танах байлаа. Гэтэл олны сайн сайхны төлөө бус тойрогтоо төсөв хуваарилуулах хүслээр УИХ-ын гишүүн Б.Түвшин, Г.Тэмүүлэн нар төсвийн хэлэлцүүлгийн үеэр хоосон попорч, данхайлаа хэмээн Засгийн газраа шантаажлахаас өөрөөр төсвөө сайжруулахад хуруугаа ч хөдөлгөсөнгүй нь даанч хөгийн.
Одоо тэгээд нэгдүгээр сарын 1 гэхэд улсын болон орон нутгийн төсөв жин тан болох ёстой. 126 гишүүнтэй шинэ парламент анхны төсвөө амжилттай хэлэлцэн баталж чадахгүй хориг тавиулсан нь УИХ дахь эдийн засагч 40 гишүүн ажлаа муу хийсний дүн. Тэдний хамгийн сайн төвлөрч, анхаарах, амжилттай батлуулах ёстой эхний ажил нь ирэх оны төсөв байв. Төсөвт төвлөрөөгүйн гайг Засгийн газар үүрч, Ерөнхий сайд .нүүрээ улалзуулан, чихээ халууцуулж байгаа нь парламентын чадамж ямар байгааг бүрнээ харуулж байна.

  • Bwer Company is a top supplier of weighbridge truck scales in Iraq, providing a complete range of solutions for accurate vehicle load measurement. Their services cover every aspect of truck scales, from truck scale installation and maintenance to calibration and repair. Bwer Company offers commercial truck scales, industrial truck scales, and axle weighbridge systems, tailored to meet the demands of heavy-duty applications. Bwer Company’s electronic truck scales and digital truck scales incorporate advanced technology, ensuring precise and reliable measurements. Their heavy-duty truck scales are engineered for rugged environments, making them suitable for industries such as logistics, agriculture, and construction. Whether you’re looking for truck scales for sale, rental, or lease, Bwer Company provides flexible options to match your needs, including truck scale parts, accessories, and software for enhanced performance. As trusted truck scale manufacturers, Bwer Company offers certified truck scale calibration services, ensuring compliance with industry standards. Their services include truck scale inspection, certification, and repair services, supporting the long-term reliability of your truck scale systems. With a team of experts, Bwer Company ensures seamless truck scale installation and maintenance, keeping your operations running smoothly. For more information on truck scale prices, installation costs, or to learn about their range of weighbridge truck scales and other products, visit Bwer Company’s website at bwerpipes.com.

Холбоотой мэдээ