Хөдөө аж ахуйг дэмжих санд 63.8 мянган тонн улаанбуудай хүлээн аваад байна

2021-11-03 526 0

Энэ намрын ургацаас 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авсан байна.
Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-аас импортлосон үрийн улаанбуудай 2.3 мянган тонн, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаанбуудай хадгалагдаж байна.
Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос (агуулах сав) байгаа бөгөөд одоогоор сангийн элеваторт 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа юм.

Холбоотой мэдээ