Бидний тухай

TAND.MN РЕДАКЦЫН БОДЛОГО

Аливаа мэдээллийг үнэн бодитоор, цуурхлаас ангид, тэнцвэртэй, ёс зүйтэй хүргэх замаар нийгэмдээ ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх нь TAND.mn сайтын зорилго юм.

Мэдээллийн их урсгал дунд уншигч үзэгч та манай сайтаас баталгаатай эх сурвалжтай, олон ургальч үзлийн үнэ цэнийг дээдэлсэн, мэргэжлийн түвшинд боловсруулсан бүхий л сэдвийн мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр хүлээн авснаар мэдэх эрхээ эдлэх юм.

Бид олон нийтийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ сахиж, Монгол орны өнцөг буланд суугаа уншигчийн хэлэх эрхийн индэр болж ажиллах болно.

 

TAND.MN РЕДАКЦЫН ЁС ЗҮЙН КОД

TAND.MN сайт нь цуурхлаас ангид байна

Олон нийтийн үнэнийг мэдэх эрхийг ямагт дээдэлнэ

Мэдээллийг анхдагч болон албан ёсны эх сурвалжаар бататгана

Баримтад тулгуурлана

Тэнцвэртэй мэдээлнэ

Цөөнхийн эрх ашгийг үргэлж хүндэтгэнэ

Олон нийтийг соён гэгээрүүлэх зарчмыг баримтална

Эх сурвалжийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд чандлан нууцална

Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хүйсийн чиг баримжаа, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндээр нь бусдыг ялгаварлахгүй

Нууцыг чандлан хадгална

Бусдыг гүжирдсэн, доромжилсон, гутаасан, турхирсан, нийгмийн сөрөг зүйлд уриалсан мэдээ мэдээллийг нийтлэхээс татгалзана