Урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ

2024-10-18 24 0

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Хойд бүсийн Архангай, Булган, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрууллаа.

 

Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан орон нутагт ажилласан юм.

Ингэснээр алба хаагчдын өвчлөлийг эрт илрүүлэх, дараагийн шатлалын үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тогтмол байлгах, эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх ач холбогдолтой юм.


Мөн өвчлөлийн судалгааг бүсчилсэн байдлаар гаргаж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ