Толгойт дахь нүүрсний үйлдвэрийг Налайх руу нүүлгэхээр боллоо

2021-02-08 660 0

Шадар сайд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар  “Таван толгой түлш” ХК-ийн Толгойтын үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, энэ хэсэгт зөвхөн түлш нөөцөлнө гэдгийг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан Таван толгой түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.

Толгойт дахь сайжруулсан түлшний тус үйлдвэрийг зүүн бүс буюу Налайх руу нүүлгэх үйл явцыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрээс гарч буй тоосжилтыг хамгийн боломжтой хувилбараар багасгахад анхаарч, энэ хэсгийг үйлдвэрлэсэн түлш ачиж буулгах, нөөцлөх цэг болгох хэрэгтэй гэлээ. Анх байгуулахдаа тус үйлдвэрийг төмөр замтай ойр учраас ил талбайд байрлуулж тус хэсэгт үйл ажиллагааг нь явуулж байсан. Харин ирэх намраас сүүлийн үеийн технологи бүхий Налайхын үйлдвэр рүү нүүлгэх нь оновчтойг Шадар сайд онцоллоо. Ингэснээр тухай орчин дахь агаарын тоосжилт багасаж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхэд анхаарах аж.

Холбоотой мэдээ