Эрдмийн өргөө болсон их сургуулиас парламентын түшээ болтлоо карьерын үсрэлт хийсэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэдийгээр боловсрол, соёлын салбарт ажилласан намтартай ч ар талдаа олон бизнест ашиг сонирхолтой нэгэн аж.
Нээлттэй мэдээллийн сангаас үзвэл, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хүрэншандын нүүрсний уурхайн олборлогч “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбатын охин болох Ч.Ундрамын гэр бүлийн хүн Б.Наранцацралт нь 11 компанитай хөрөнгөтөн.
Үүнээс гурвыг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам нь АТГ-ын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байх. Эдгээр нь “Малтикс”, “Хөнгөнбетон”, “Дизель транс” хэмээх компани юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хамтаар 50 хувийг нь эзэмшдэг гэх “Малтикс” ХХК компани нь аялал жуулчлал, гадаад худалдаа, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дараагийн компани болох 15 хувийг нь эзэмшдэг “Хөнгөнбетон” ХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний нөхөр Б.Наранцацралтын аав болон дүү нь мөн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд байдаг аж. Гурав дахь компаниар нэрлэгдэж буй “Дизель транс” нь 2016 оноос гадаад худалдаа, ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эрхэм гишүүн Ч.Ундрам 30 хувийг нь эзэмшдэг ажээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хүн болох Б.Наранцацралтын дурдаагүй үлдсэн найман компанийн тухайд, гадаад худалдаа, барилга, газар тариалан, ачаа тээвэр, худалдаа, аялал жуулчлал гээд Монгол Улсын бараг бүхий л салбарт үйл ажиллагаа эрхэлдэг нь АТГ, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан, Open Data Lab зэрэг нээлттэй өгөгдлүүдийн мэдээллээр нотлогдож байгаа юм.
Нэг үгээр бол, хатагтай Ч.Ундрам гишүүн ба түүний гэр бүл эдийн засгийн өндөр ашигтай байж болох бүхий л салбарт үүрээ зассан гэж ойлгож болно. Эдгээр компанийг салбар бүрээр нь дурьдвал,
- “Эм Си Си Пи” ХХК – (Гадаад худалдаа)
- “Назу-Инженеринг” ХХК – (Гадаад худалдаа)
- ОСНАК ХХК – (Гадаад худалдаа)
- ХБУ ХХК – (Автомашины засвар үйлчилгээ, Фермерийн аж ахуй, Гадаад худалдаа)
- “Топчанар групп” ХХК – (Барилгын материалын болон гадаад худалдаа)
- “Жемсолюшнс” ХХК – (Лангуу түрээслэх, гадаад худалдаа, зураг төсөл)
- “Саруулшилтгээн констракшн” ХХК – (Барилгын засвар, гадаад худалдаа, лангуу түрээс) компани байна.
- Хамгийн сүүлд буюу 2019 онд Хонконгийн “Эм Энд Си Инвестмент Групп Лимитед” компанийн хөрөнгө оруулалтаар “Нордерн дэйри” ХХК хэмээх компани байгуулан ажиллаж байна.
Нэгхэн жишээ дурдахад, барилгын засвар, гадаад худалдаа, лангуу түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саруулшилтгээн констракшн” компанийн хамтран хувь эзэмшигчээр Ч.Ундрам гишүүний төрсөн аав нь болох Ч.Чинбат байгаа бол гадаад худалдааны ОСНАК ХХК-ийн хувь эзэмшигчээр нөхөр Б.Наранцацралтын дүү Б.Наранзул бүртгэлтэй байх юм. Эндээс харахад, Ч.Ундрам гишүүний гэр бүл, ургийн мод нь ургаа хад шиг том ба бат бөх төдийгүй, бүхий л салбарыг хэрсэн байна.
Ташрамд дурдахад, МАН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт нь АН-ын идэвхтэй, залуу гишүүдийн нэг юм.
2 cэтгэгдэлтэй
улсын мөнгөөр компани босгоогүй хүн гэж бодож итгэж бна. гишүүнээр энэ жил л сонгогдоо биз дээ . гишүүн болохын өмнө нөлөөтэй ажил албан тушаал хашаагүй л хүн шүү дэээ
Одоо гэр бүл салах гээд бөөн асуудлыг харж байна.Тэр МУИС-ийн дэд захирал Заяабаатартайгаа нийлээд ямар ажил хийсэн бэ. Удахгүй Заяабатарын эхнэр бас салах гээд бөөн юм болно доо. Монголын банзал хүүрнүүдийн бузрыг ярьвал дуусахгүй.Чинбатын Ундрам гэж энэ хүүхэн цаашид ичиж амьдар, их хурлаас хурдан зайл.