Энэ өвөл хаашаа хямд аялах вэ?

2026-10-20 7 0

Хариулт энэ амралтын өдрүүдэд ITM Mongolia 2026 үзэсгэлэнгээс

ITM Mongolia 2026 аяллын үзэсгэлэн 10 дугаар сарын 23–25-нд (Баасан–Ням) болно. Үзэсгэлэнд үнэ төлбөргүй орно. Дотоод, гадаадын аяллын хөнгөлөлттэй санал, сугалаа, гэр бүлийн аяллын бүх сонголт нэг дор байна.

Өвлийн амралт ойртож байна. Хүүхдүүдээ хаашаа аваачих вэ, төсөвтөө багтах ямар аялал байна, аль компанид итгэж захиалах вэ? Эдгээр асуултын хариуг олох гэж олон арван сайт, пэйж ухах шаардлагагүй. Энэ долоо хоногийн сүүлээр бүгдийг нь нэг дороос, биечлэн асууж мэдэх боломж гарч байна.

ITM Mongolia 2026 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 10 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд, 09:00–17:00 цагт Мишээл Экспо төвд болно. Үзэсгэлэнд хүн бүр үнэ төлбөргүй орох боломжтой. 300 гаруй байгууллага оролцож, 20 мянга гаруй зочин ирэх төлөвтэй байна.

Үзэсгэлэн дээр юу хийх вэ?

  • Үнэ харьцуулах. 21 аймаг болон гадаадын улс, хотуудын аяллын чиглэл, амралтын газар, зочид буудал, тур операторууд нэг танхимд цугларна. Нэг аяллын талаар хэд хэдэн компаниас асууж, үнэ, нөхцөлийг нь газар дээр нь харьцуулах боломжтой.
  • Үзэсгэлэнгийн үеэр хөнгөлөлттэй үнээр захиалах. Өдөр бүр тусгай хөнгөлөлттэй саналууд таныг хүлээж байх болно.
  • Азаа сорих. Аяллын бүтээгдэхүүн, амралтын газар, зочид буудлын эрх, гадаад аяллын эрхийн сугалаа явагдана.
  • Аяллын бэлтгэлээ нэг дор базаах. Тээвэр, байр, хоол, аяллын даатгал, санхүүгийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нэг дороос авна.
  • Говьтой танилцах. Энэ жилийн түнш аймаг бол Дундговь. Бага газрын чулуу, Цагаан суварга, Дэл уулын хадны бичээс, уртын дуу, айрагны наадам, тэмээний баяр зэрэг Дундговийн аяллын сонголтуудтай аймгийн талбайгаар зочлон дэлгэрэнгүй танилцаарай.

Илүү ихийг бага мөнгөөр авах аяллын ашигтай зөвлөмж

  1. Хэзээ, хэдүүлээ, ямар төсвөөр аялахаа урьдчилан тодорхойлоорой. Ингэвэл үзэсгэлэн дээр танд тохирох хөнгөлөлт, хэмнэлтийн боломжийг хурдан олно.
  2. Сонирхсон 2–3 чиглэлээ сонгоод, нэгээс олон компанийн саналыг харьцуулаарай.
  3. Үнэд юу багтсаныг (тээвэр, хоол, даатгал) болон цуцлалтын нөхцөлийг заавал асуугаарай.

Байгууллага, салбарынханд зориулсан арга хэмжээ

Corporate Travel Connect: Топ 50 компанийн захиалагчидтай бизнес уулзалт. Монголын аялал жуулчлалын холбоо энэ жил анх удаа байгууллагын аялал, амралтын үйлчилгээг хөгжүүлэх зорилготой “Corporate Travel Connect” бизнес уулзалтыг зохион байгуулна. Тэргүүлэх 50 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байгууллагын хэрэгцээнд нийцсэн аялал, амралтын үйлчилгээ санал болгож буй аялал жуулчлалын компаниудтай уулзана. Тэд үйлчилгээний төрөл, нөхцөл, үнийн санал, тусгай хөнгөлөлтийн талаар санал солилцож, шинэ хамтын ажиллагааны боломжийг нээнэ.

Future Tourism Forum. Энэ жил анх удаа болох форумд салбарын шинэ чиг хандлага, маркетинг, хиймэл оюун ухааны хэрэглээ, хөрөнгө оруулалтын сэдвээр илтгэлүүд хэлэлцэнэ. Мөн “AI Clinic”-ээр бизнесийнхээ AI-д бэлэн байдлыг үнэлүүлж, зөвлөгөө авах боломжтой. Форумд мэргэжлийн салбарынхан тасалбартайгаар оролцоно.

📍 Хаана: Мишээл Экспо төв
🗓 Хэзээ: 2026.10.23–25, 09:00–17:00
🎟 Үзэсгэлэн: Үнэ төлбөргүй · Форум: Тасалбартай
ℹ️ Мэдээлэл: Монголын аялал жуулчлалын холбоо · 99109816, 88460044 · info@travelmongolia.org

Холбоотой мэдээ