Хатуу хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагт шийднэ

2021-03-29 828 0

Улсын онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж ирэх сарын 03-ны өдрөөс эхлэн 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжүүлэх саналыг гаргав.

Энэ саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Өнөөдрийн Засгийн газрын хурал цуцлагдсан бөгөөд хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

 

Холбоотой мэдээ