ХБНГУ-ын Штуттгарт хотноо 2022 оны нэгдүгээр сард болох СМТ 2022 – аялал, амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан энэ сарын 26-ны өдөр Монгол орныг сурталчлах Германы хэвлэлийн төлөөлөгч нар ирлээ. Уг үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн ба 300 мянган хүн зорин ирдэг томоохон үзэсгэлэн юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын урилгаар Герман улсын үндэсний болон Баваар бүс нутгийн зургаан сэтгүүлчийг Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан урьсан юм. Дунджаар 45 сая хүнд хүрч, 145 сая гаруй давтамжтай тараах материал боловсруулах нөөц бүхий уг хэвлэлийн багтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж, 2022 онд Монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Германд болох үзэсгэлэнд амжилттай оролцоход энэхүү долоо хоногийн айлчлал нэн чухал ач холбогдолтой билээ.
2 cэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I am currently writing a paper that is very related to your content. I read your article and I have some questions. I would like to ask you. Can you answer me? I’ll keep an eye out for your reply. 20bet