Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 1036 аж ахуйн нэгжид “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ын дагуу АНУ, БНХАУ, ОХУ гэх мэт нийт 22 улсад нохой, муур, адуу болон адуу, хонь, ямааны мах, үхрийн чанасан, амталсан мах, хонины чанасан мах, ямааны чанасан мах, богийн өлөн гэдэс, бог, бодын дайвар, ангийн олзвор, бугын ясан эвэр, нохой, муурны хоолонд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох гэрчилгээг олгосон.
Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Франц, Япон, АНУ гээд нийт долоон улсаас мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохтой холбогдуулан 294 аж ахуйн нэгжид мал эмнэлгийн гэрчилгээг олгож бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
1 сэтгэгдэлтэй
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.