“МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2021-08-12 465 2

Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төсөл нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг дэмжих” дэд хөтөлбөрийг зарлаж байна.

“Малчид, фермерүүдэд үзүүлэх малын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөр хэрэгжих байршил: Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгууд болон Улаанбаатар хотын сонгогдсон сум, дүүргүүдэд хэрэгжүүлнэ.

Төслийн саналыг хэрхэн боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.lcp.mn хаягаар хандаж авч болно.

Мөн тус хөтөлбөртэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх линкээр орон асуултаа үлдээнэ үү. Бид тантай таны цахим хаяг, утасны дугаараар эргэж холбогдох болно. https://forms.gle/7E7BN5Js49EsCFRQ6

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 59 мин.

Холбоотой мэдээ