С.Амарсайхан: ХӨСҮТ-ийн ажилтан мөнгө авч, шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг нь илэрсэн

2021-03-17 743 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д ажиллах үеэрээ ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудал хөндлөө.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн ажилтан нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг, сөрөг хариуг 60 мянган төгрөгөөр зардаг.  Нөхөр нь зүгээр гээд хөдөө явтал эхнэрийнх нь PCR эерэг гарчээ. Гэтэл эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн байна. Энэ бол ХӨСҮТ-тэй холбоотой маш олон ноцтой асуудлын зөвхөн нэг жишээ шүү. Хамгийн өндөр хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаагаас ковидын тархалт буурахгүй, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болж байна” гэлээ.

Холбоотой мэдээ