Монголчуудын хадгаламжийн үлдэгдлийг 2020 оны эцсийн байдлаар харвал нийт хадгаламжийн талаас илүү хэсгийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Харин зээл болон харилцах данс дахь мөнгөний хэмжээгээр эрчүүд илүү байгааг Монголбанк “Банкны салбарын жендэрээр статистик”-таа танилцуулжээ.
Иргэдийн харилцах болон хадгаламж, зээлийн үзүүлэлтийг ийнхүү хүйсээр ангилан харуулах нь санхүүгийн хүртээмж хэр зэрэг жендэрийн мэдрэмжтэй байгааг илтгэдэг аж.
2020 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт харилцах дансны тоо 5.5 сая, түүнд байршсан мөнгөний хэмжээ 1.56 их наяд төгрөгтэй тэнцэж байсан ба үүний 43.9 хувь нь орон нутагт байршиж байжээ. Энэ мөнгөнөөс нийслэлд 44.8 хувийг, орон нутагт 44.3 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байсан байна.
Харин иргэдийн нийт хадгаламж 15.3 их наяд төгрөг байгаагийн талаас илүү хэсгийг нь эмэгтэйчүүд эзэмшиж байна. Энэ үзүүлэлт хот, хөдөөд ойролцоо үзүүлэлттэй байгаа хэдий ч нийт хадгаламжийн дөнгөж 22 хувь буюу 3.35 наяд төгрөгийг л орон нутгийнхан эзэмшдэг аж. 2020 оны эцсийн байдлаар 1.3 сая зээлдэгч нийт 8.48 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан байна. Энэхүү зээлийн үлэгдлийн 57.4 хувь нь эрэгтэйчүүдэд ногдож байна. Гэхдээ нийслэлтэй харьцуулахад орон нутагт таван эрэгтэй тутмын гурав нь зээлтэй байгаа аж.
Зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг аймаг, дүүрэг болон хүйсийн ангиллаар харвал Өмнөговь аймагт харилцах болон зээлийн үлдэгдэл хүйсээр ангилсан үзүүлэлтээр хамгийн их зөрүүтэй байна. Монголын уул уурхайн салбарын гол түшиц болсон тус аймгийн харилцах дансны нийт үлдэгдлийн ердөө гуравны нэгээс бага хэсгийг эмэгтэйчүүд эзэмшиж байгаа юм. Харин Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн хаднгаламжийн үзүүлэлтэд эрэгтэйчүүд эрс давамгайлжээ.
2 cэтгэгдэлтэй
For my thesis, I consulted a lot of information, read your article made me feel a lot, benefited me a lot from it, thank you for your help. Thanks!
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.