Сонгуулийн ерөнхий хорооноос автоматжуулсан систем танилцууллаа

2021-06-02 427 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль долоо хоногийн дараа болно. Тиймээс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ашиглах санал тоолох төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг олон нийт, нам, эвсэл, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу Монгол Ардын нам, Ардчилсан нам, Зөв Хүн Электорат эвсэл, Хүний эрхийн Үндэсний Комисс, МИДАС төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл автоматжуулсан системийн ажиллагаатай биечлэн танилцсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах тусгай хорооны шинжээчидтэй мэдээлэл солилцох цахим уулзалтыг хийсэн бөгөөд өнөөдөр олон улсын шинжээчид сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар сонгуульд ашиглах автоматжуулсан техник хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглодог. Хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд олон талт төлөөллөөс бүрдсэн хараат бус Ажлын хэсэг ажиллаж байна.

  • Attractive section ⲟff content. I just stumbled ᥙpon your weblogand in accession capital to assert that Ӏ acquirein fact enjoyed account yur blog posts.Аnyway І wіll be subscribing tօ your feeds andd even I achievemment yoᥙ access consistently ԛuickly.Mʏ site; google Books about puberty for kidsI actually still can’t quite think that I could be one of those reading the important points found on your blog.My family and I are sincerely thankful for your generosityand for providing me the opportunity to pursue this chosen career path.Many thanks for the important information I acquiredfrom your web page.My page … volvo orlandoExcellent web site. Plenty of helpful information here. I am sending it to several pals ans additionally sharing in delicious. And naturally, thanks on your sweat!

Холбоотой мэдээ