Шүлхий өвчин 10 аймгийн 33 сумын 341 малчин өрхөд дэгдээд байна

2021-09-01 89 0

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон байна. Одоогийн байдлаар 10 аймгийн 33 сумын 341 малчин өрхийн нийт 19779 толгой мал, амьтан гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байна.

Өвчний гаралт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг холбогдох хууль, журам, зааврын дагуу төв, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шүлхий өвчний голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоон, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, явуулын болон суурин хяналтын цэг гарган, өвчлөмтгий мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийж, халдваргүйтгэлийн арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.

Мөн голомтын болон сэжигтэй бүсийн 1121 малчин өрхийн хашаа хороо, худаг ус, бэлчээр, устгалын цэгийн нийт 2,690,803 ам метр талбайг халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн дархлаажуулалтад 11 аймгийн 20,903 малчин өрхийн нийт 9,914,491 толгой малыг хамруулсан байна. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлье.

Холбоотой мэдээ