Сургагч багш чадавхжуулах цахим сургалт боллоо

2021-05-23 321 1

Европын Холбооны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО) болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын менемжентийн тогтолцоо ба ДМАЭМБ-ын шаардлагууд” сэдэвт сургагч багш чадавхжуулах олон улсын сургалтыг явууллаа. Ингэхдээ хүнсний, ялангуяа, мах, сүү үйлдвэрлэлийн салбарын сургалт хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан таван өдрийн цахим сургалтыг зохион байгуулж төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, судалгаа, хөгжил, их дээд сургуулиудын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Сургалтаар хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны асуудлаар дотоодын мэргэжилтнүүдийг чадавхижуулж цаашид энэ чиглэлээр ажилтнуудадаа болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бие даан сургалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх юм.

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын үеэр үйлдвэр дэх дадлагын сургалтыг нийт 20 мэргэжилтэнд ЮНИДО-ийн олон улсын сургагч багш Исса Али Бэйтуни, Д.Кадирбек нар зайнаас чиглүүлэх AR, VR дижитал төхөөрөмж ашиглан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо, Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ