МГТИС-ийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл үргэлжилж байна

2022-06-23 130 0

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн Элсэлтийн цахим бүртгэл үргэлжилж байна.

МГТИС нь 2022-2023 оны хичээлийн жилд Инженерийн бэлтгэл хөтөлбөр (1 жил), Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Мехатроник инженерийн бакалаврын (4 жил) болон “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.

Инженерийн бэлтгэл хөтөлбөр болон Бакалаврын хөтөлбөрүүдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2020-2022 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
  • Олон улсын дунд сургууль төгссөн тохиолдолд 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын гаргасан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх” журмыг дагаж мөрдөнө.
  • Бакалаврын хөтөлбөр: Математик, Физик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 600, эсвэл МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш оноо авсан байх.
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр: Математикийн ЭЕШ-ын оноо нь 520, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх; Боломжит бакалаврын зэргээс дурдвал: Механик инженер, Мехатроник инженер, Барилгын инженер, Түүхий эд боловсруулалтын инженер, Боловсруулалтын инженер, Химийн инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Физик, Хими, Гео шинжлэх ухаан болон Мэдээллийн технологи гэх мэт.
  • Англи хэлний түвшин: IELTS 6.0 эсвэл TOEFL 60-78 оноо, эсвэл МГТИС-ийн Англи хэлний түвшин тогтоох тест өгсөн байх шаардлагатай. Элсэгчид англи хэлний C1 буюу ахисан түвшин хангаагүй тохиолдолд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдана.

Энэ хичээлийн жилд хувьд МГТИС нь дараах  төрлийн тэтгэлгүүдийг оюутнууддаа олгохоор төлөвлөжээ. Үүнд,

  • МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг,
  • ХБНГУ-ын талаас DAAD – TNB: ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд семестр солилцооны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг,
  • DAAD – Surplace: нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгох тэтгэлэг,
  • Монгол болон ХБНГУ-ын аж үйлдвэрийн байгууллагуудын тэтгэлэг багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад, МГТИС нь 2013 онд байгуулагдсан цагаасаа 2021 оны хичээлийн жилийг дуусталх хугацаанд оюутнууддаа нийт 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилт эдгээр тэтгэлгийг давхардсан тоогоор 579 оюутанд олгоод байна.

Элсэлтийн цахим бүртгэл: http://www.gmit.edu.mn/registration.html

Утас: 70232090, 70232086

Вэбсайт: www.gmit.edu.mn

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/gmit.edu

Холбоотой мэдээ