“Дээлтэй Монгол” өдөрлөгт ус сувгийн ажилтнуудын 80 гаруй хүүхэд оролцлоо

2022-07-07 291 0

Монгол өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор УСУГ-аас ажилтнууд болон тэдний хүүхдүүдийн дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт УСУГ-ын нийт 23 албаны ажилтнуудын 5-16 насны 80 гаруй хүүхэд хамрагджээ. Эрэгтэй хүүхдүүд нь нас насны ангилалд бүрэн хувцаслан, үндэсний бөхийн барилдаанд зодоглосон бол охид Монгол ардын”Хотон бие биелгээ” бүжгээр оролцлоо. УСУГ-ын авто баазын хяналтын механикч Ч.Уяа-Эрдэнэ “Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд нартаа өв соёл, ёс заншлаа таниулах, мартуулахгүй байх зорилго тээн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөө бид уламжлал болгохоор төлөвлөж байна” гэсэн бол 10 настай н.Өсөхбаяр ” Би аавтайгаа хамт ирсэн. Бөхийн барилдаанд бусад хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёрдугаар байрт орсондоо баяртай байна” гэв.

 

 

Холбоотой мэдээ