“ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN” ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ХОЁР ДАХЬ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТААС 28 ТӨСӨЛ ШАЛГАРЛАА

2022-10-26 78 0

“Шинэ сэргэлт: Nextgen” төслийн уралдааны хоёр дахь шатны шалгаруулалтаас аймаг, дүүргийн 28 төсөл шалгарч, 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт авах эрхтэй боллоо. Төслийн уралдааны эхний шалгаруулалтыг орон нутагт зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад тэнцсэн 140 гаруй төсөл хоёрдугаар шатанд оролцсон юм.

“Шинэ сэргэлт: nextgen” төслийн хүрээнд 15-34 насны залуус Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг өөрсдийн оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх зорилготой.

Уралдаанд оролцож буй залуус

Боомтын сэргэлт

-Эрчим хүчний сэргэлт

-Аж үйлдвэржилтийн сэргэлт

-Хот, хөдөөгийн сэргэлт

-Ногоон хөгжлийн сэргэлт

-Төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг сэдвийн хүрээнд төслөө бичсэн.

Хоёдугаар шатанд шалгарсан 28 төслийн баг чадавхжуулах сургалтад хамрагдсаны дараа төслөө хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжилтийн хугацаанд баг тус бүр сургагч багш болон ментортой байна. Сургагч багш нь төслийн багтай байнгын холбоотой байх бөгөөд төслийн агуулгын болон зохион байгуулалтын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана. Харин сүүлийн шатанд 3 төсөл шалгарах бөгөөд тусгай шагналын эзэд болох юм.

Холбоотой мэдээ