ДАТА ИНФО: 32 дахь Ерөнхий сайдаар томилогдох Л.Оюун-Эрдэнийн ХОМ

2021-01-22 1583 0

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн 2015-2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгийн нээлттэй өгөгдлөөс харахад Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2015 онд 178.4 сая төгрөг байсан бол 2016 онд 1.7 дахин нэмэгдэж, 313 сая төгрөг болжээ.

Харин 2018 оноос хөрөнгө орлогын мэдүүлэгт 113 сая төгрөгийн хадгаламж нэмэгдсэн ба 2019 оны байдлаар 781.4 сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө, мөн хоёр компанийн хувь эзэмшил бүртгэгдсэн байна. Тэрбээр хувьдаа “Хүлэг контент” ХХК-г 100 хувь, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг аж.

Холбоотой мэдээ