Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн 2023 оны сонгон шалгаруулалт зарлагдлаа

2023-03-23 517 0

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад оршино.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:

I ШАТ: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссэний үнэлгээ хийгдэнэ.

Үүний тулд тэтгэлэг горилогчид www.shineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон “Эссэ”-г хавсаргана. Холбогдох мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа:

II ШАТ: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн “Эссэ”-ний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэж танилцуулж үнэлгээ авна.

ТЭТГЭЛГИЙН ХЭЛБЭР:

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлэг

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах тэтгэлэг

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

• Дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно.

• Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

ХОЁР. ТӨРӨЛ ТУС БҮРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:

• Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;

• Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

• Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн байх.

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх;

• IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Тэтгэлэг горилогчид Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-тай сайтар танилцан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагаас 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 минут хүртэлх хугацаанд бүртгүүлнэ.

Өргөдөл гаргахдаа:

Тэтгэлэг горилогч нь онлайн өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Өргөдөлд доорх зүйлсийг хавсаргасан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид:

• 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын үндсэн хөтөлбөрийн 2 ба 3 дугаар дамжааны суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, коллежийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;

• Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллежийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 онд эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилга, баталгаат орчуулга;

• Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, хамгийн багадаа IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;

• Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000-2,000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгон бичнэ.

• Тодорхойлох захидал (багш-1, байгууллага-1)

o Таны суралцах арга барил, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);

• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд)

ДӨРӨВ. СУДЛАХ ЧИГЛЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАГАЛБАР,АНХААРАХ ЗҮЙЛС

Судлах чиглэлүүд:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.

• “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, олборлолт, эрчим хүч, цахим хөгжил, мэдээлэл технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологийн чиглэл,

• Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, эсхүл онцгой байдал, хил, цагдаагийн албаны чиглэл,

Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын хугацаа:

03.23-04.23 ны өдрүүдэд: Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өргөдөл хүлээн авна;

04.24-04.28-ны өдрүүдэд: Техникийн шалгуурыг хийж, өргөдөл, бичиг баримтийн бүрдлийг шалгана;

05.01-12-ны өдрүүдэд: Эссэний үнэлгээ хийгдэнэ.

05.15-16-ны өдрүүдэд: Эхний шатны сонгон шалгаруулалтын хариу болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох хуваарийг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

05.17-30-ны өдрүүдэд: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

06.01-ний 23:00 цагаас өмнө: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын хариуг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:

• Тэтгэлгийн сонгон шалгаруулатын зар, тавигдах шаардлагыг бүрэн гүйцэд уншиж танилцах;

• Өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байх;

• Эссэг тэтгэлэг горилогч бүр бичсэн байхаас гадна эссэний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэсэн байх шаардлагатай;

• Эссэ бичихдээ өөрийн санаа, үзэл бодолд тулгуурлан бичсэн байх бөгөөд бусдын бүтээл, санааг ашигласан бол эх сурвалжийг дурьдаж, эшлэл татсан байх;

• Тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, өөрийн мэдээллийг санаатайгаар буруу ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас нэн даруй хасах үндэслэл болохыг анхаарах;

• Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал болон цаасан хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, материал хүлээн авахгүй болохыг анхаарах;

• Өргөдлийн маягт болон эссэ нь техникийн хувьд шаардлага хангаагүй бол дараагийн шатны шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих: Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.shineMyangan.mn сайт болон Боловсрол, шинжлэх ухааны яамны (51) 263449; 70120939; 75772727 утаснуудаас авах боломжтой.

Холбоотой мэдээ