Дэлхийн хүн амын 93 хувь нь халдвар авсан гэдгээ мэддэггүй…

2023-03-03 212 0

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэсэн үг. Гэтэл энэ вирусыг тээгч эрэгтэй хүн өөрөө өвчилдөггүй бөгөөд зөвхөн дамжуулагч болж, нэг эмэгтэйгээс нөгөөд нь халдааж байдаг. Ийм болохоор энэ вирус нь яг л ДОХ шиг гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, папиллома вирусын тээгч буюу (дэлхийн хүн амын 93 хувь хүртэл) халдвар авсан гэдгээ мэддэггүй. Учир нь тухайн хүн хэвийн дархлаатай бол халдвар нь ямар ч байдлаар илэрдэггүй.

Түүнчлэн эмэгтэй хүн олон удаа үр хөндүүлсэн болоод ямар нэгэн үрэвсэлт өвчтэй, ерөндөг удаан тавиулсан бол умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвчин үүсдэг хамгийн сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт байдаг. Умайн хүзүүний хавдраар ихэвчлэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвчилдөг.

Гэхдээ энэ өвнөөс сэргийлэх хэд хэдэн арга бий. Тухайлбал, бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх гэх мэт. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Энд нэг зүйлийг онцлоход, гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм. Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.

Холбоотой мэдээ