“Шувуу” ажиллагааны хүрээнд 5 хүнийг авчирсан бол 12 хүн сайн дураараа иржээ

2023-06-07 314 0

“Шувуу” ажиллагааны хүрээнд 127 хүнийг тасралтгүй эрэн сурвалжилж байна.  Өнөөдрийн байдлаар Интерполын улаан буланд 22, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улаан буланд зарлуулсан 3, хөх буланд зарлуулсан 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан таван хүнийг авчирсан. Сайн дураараа 12 хүн ирээд байна. Авчирсан болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Интерполын улаан буланд эрэн сурвалжлагдаж байгаа 47 этгээдээс 25 хүний байгаа газрыг тогтоогоод байна.

Казахстан улсад-3

Турк улсад-4

БНСУ-д-6

АНУ-д-1

Австрали улсад-1

Франц улсад-1

Испани улсад-1

Беларус улсад-1

Хонконг улсад-2

Япон улсад-1

Швейцар улсад-1

Швед улсад-1

Малайз улсад-1

Киргиз улсад-1 хүн байна. Тэдний гадаад паспортыг хүчингүй болгож, холбогдох байгууллагууд руу хүргүүлсэн.

Интерполын улаан буланд эрэн сурвалжлагдаж, Киргиз улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 1, Казахстан улсад шалгагдаж байгаа 3, БНСУ-д байгаа 6, БНХАУ-д байгаа 2 нийт 12 иргэнийг шилжүүлэн авчрах бичиг баримтын бүрдэл хангагдаж, онгоцны тийз захиалганд орсон.  Мөн оршин суугаа хаяг нь тогтоогдсон 13 хүнийг авчрах хүсэлтээ тухайн улсуудад хүргүүлээд байна. Оршин суугаа хаяг нь тогтоогдоогүй 22 хүнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ