“Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдав

2023-06-28 232 0
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгагдсаны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал /2023-06-23/ болж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулж, санал солилцлоо.

Хурлыг Ажлын хэсгийн ахлагч, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдан, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Нүүр ам судлалын төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцов.

“Шүд” төсөл нь нүүр амны тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг багасган хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд шүд угаах дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн нийгмийн эрүүл мэндийн болон тандалт мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нүүр амны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилтууд дэвшүүлсэн байна.


Холбоотой мэдээ