
Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны оройн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Зүүнбаян цагаан гуравдугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд аварсан байна.
Гэр нь шатсан өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Жавар тачигнасан энэ өдрүүдэд яаралтай иж бүрэн таван ханатай гэр гардуулахаар болсон бөгөөд маргааш гардуулж өгөх юм байна.
0 cэтгэгдэлтэй