Элчин сайд асан З.Батбаярыг Усны газрын даргаар томилжээ

2023-08-22 347 0

Усны газрын даргаар З.Батбаярыг томилжээ. З.Батбаяр нь Усны газрын орлогч даргаар олон жил ажилласан билээ. Мөн Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Тэрбээр  Унгар улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байхдаа Биокомбинатын үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, Унгарт тэтгэлгээр суралцах оюутан залуусын асуудал зэргийг шинэ шатанд гаргаж, хоёр улсын харилцаанд томоохон үүрэг хүлээж ажиллаж байсан юм.

Өнгөрсөн онд З.Батбаяр нь “Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүнээр ажиллах үедээ Монгол Улсын усны нөөцийн талаарх судалгааг танилцуулсан. Тухайн үед “Улаанбаатар хотод 1980-аад оны үед хоногт ихдээ 220 мянга орчим метр куб усыг хэрэглэх боломжтой буюу дээд хязгаар нь гэж тогтоосон. Гэтэл өнөөдөр бид 230-240 мянган метр куб ус хэрэглэж байна. Монгол Улс усны нөөцийн хомстолд орлоо гэдгээ дэлхий нийтэд зарлах цаг нь болжээ” хэмээж байв.

Түүний хэлснээр усны нөөцийн хомсдолоос гарах гурван үндсэн арга байдаг. Эдгээр нь

  1. Усаа хэмнэх
  2. Усыг дахин ашиглах
  3. Усны нөөцийн хуримтлалыг бий болгох юм.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн сард Хотын даргатай уулзах үеэрээ усан сан байгуулахын чухлыг онцолж байв.

Холбоотой мэдээ