З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Газар тариалангийн цахим орчин бий болгоход түлхүү ажиллана

2021-01-29 705 0

Засгийн газрын гишүүдийг томилох хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монголын хөдөө аж ахуйн салбар хөгжингүй орнуудтай харьцуулахад хүй нэгдлээрээ байгааг онцлоод, энэ салбарын шинэчлэлд ямар бодлого баримталж ажиллахыг асуулаа.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ХАА-ын бодлогыг үндсэн дөрвөн томъёоллоор авч үзсэн.

“Атрын дөрөвдүгээр аян” буюу газар тариалангийн шинэчлэл, “Монгол мал” хөтөлбөр буюу мал аж ахуйн бодлого, тээвэр ложистик, хөнгөн үйлдвэрлэл буюу боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихэд бодлого боловсруулж, ажлуудаа төлөвлөсөн.

Түүнчлэн ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, газар тариалан ба мал аж ахуйг зохистой харьцаатайгаар хөгжүүлэх, газар тариалангийн цахим, дижитал орчин бий болгоход түлхүү ажиллана.

ЖДҮ-ийн газар манай яаманд харъяалагддаг. Цаашдаа ЖДҮХС хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг татаж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хэлбэрээр явна. Түүнээс биш агентлаг өөрөө зээл олгодог, олгосон зээлийнхээ араас хөөцөлддөг төрийн захиргааны байгууллага байлгахгүй гэсэн байр суурьтай байна

Холбоотой мэдээ