Бөх дуучин Г.Батцэрэнгийн уран бүтээлийн тоглолт болно

2023-09-29 246 0

Бөх дуучин Ганбаатарын Батцэрэнгийн “Амгаланг айлтгая” уран бүтээлийн бие даасан тоглолт болох гэж байна. Тэрбээр ирэх сарын 11-ний 19:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимдаа тоглолтоо хийхээр бэлтгэж буй аж. Түүний тоглолтод Завхан аймгаар овоглодог ардын жүжигчин С.Батсүх оролцох бөгөөд мөн залуу дуучид ая дуугаа өргөх юм байна. Бөх дуучин Г.Батцэрэн нь Адарсүрэнгийн дуунуудыг дуулж олны сонорт хүргэснээрээ бусдаас ялгардаг билээ.

Холбоотой мэдээ