Б.Жавхлан: Хүүхэд хамгааллын ажлын төсвийг 8 тэрбумаас 14 тэрбум болгон нэмэгдүүллээ

2023-10-09 211 0

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлого болон ирэх оны төсвийн талаар танилцуулгыг сонссон юм. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан хүүхэд хамгааллын чиглэлд төсөв мөнгө нэмэгдүүлэх тухайд мэдээлэл өгөв.

Тэрбээр  “Хүүхэд хамгааллын тухайд шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг шийдээд явна. Хүүхэд хамгааллын ажилд зөвхөн сангийн хувьд 8 тэрбум, ирэх жил 14 тэрбум болгож нэмнэ” гэлээ.

Холбоотой мэдээ