Онцгой дэглэм тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н бүх үзүүлэлт өсчээ

2023-10-11 196 0

Эрдэнэс тавантолгой ХК-ий Онцгой дэглэмийн хугацааны буюу УИХ-ын 28-р тогтоолын хэрэгжилтийн тайланг Үйлдвэржилтийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ.

Монгол Улсын нүүрсний экспорт 2023 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тоннд хүрсэн. Үүний 42 хувь нь буюу 20.6 сая.тн нүүрсийг Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа экспортод гаргажээ.

 Эрдэнэс Тавантолгой ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-нд Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг, борлуулалтын 26 хувийг, орлогын 38 хувийг, нийт татварын 46 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл, ЭТТ-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсноос хойш компанийн бүх үзүүлэлт өсч, санхүүгийн баланс сайжирсан байна.

carousel pic
carousel pic
carousel pic
carousel pic

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 9-өөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр нийт 50 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тн. нүүрсийг арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.

Холбоотой мэдээ