ЗГ: Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан үед 1-5 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жилээр хасна

2023-10-11 287 0
  Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж авсан хүн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах үед хүлээлгэх хариуцлагыг хөндөхгүй. Харин хууль сахиулагчид буюу албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үед зургаан сараас гурван жил хорих ял оноож байсныг 1-5 жил болгож нэмэгдүүллээ. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасахаар боллоо” гэв.

Холбоотой мэдээ