Ногоон автобусны асуудлаар 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

2023-10-25 117 0

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ногоон автобус худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа гэлээ.  АТГ-ын ахлах комиссор Э.Оюунболд “Ногоон автобусны асуудлаар 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийсэн. Нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар яллагдагч нарын 31 ширхэг хөрөнгө, үл хөдлөхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад шалгаж байна. БНСУ-ын дөрвөн  иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүний хоёр нь цагдан хоригдсон байгаа. Хоёрт нь хилийн хориг тавин шалгаж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ