Нийслэлийн агаарын чанарыг 19 станц 24 цагийн турш тасралтгүй хэмждэг

2023-10-05 119 0

Нийслэлийн агаарын чанарыг 19 станц 24 цагийн турш тасралтгүй хэмжиж нарийн үзүүлэлтийг хянаж байдаг. Тодруулал, тухайн станцууд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, Озон, РМ2.5, РМ10 зэрэг зургаан үзүүлэлтээр хэмжилт хийдэг байна. Эдгээр үзүүлэлтүүдээ 30 минут тутамд www.agaar.mn сайтад мэдээллээ шинэчилж оруулдаг ажээ.

Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтүүдийн хувьд байршлаасаа хамааран өөр, өөр үр дүн гарах ба Баруун 4 зам орчимд азотын давхар исэл нь өндөр харин Баянхошуу орчим буюу гэр хорооллын бүсэд тоосонцрын агууламж өндөр байх зэргээр харилцан адилгүй үзүүлэлт гардаг байна.

Холбоотой мэдээ