Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаараарай!

2023-10-13 102 0

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 186 мянга орчим өрх бий. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь энгийн зуухтай. Одоогоор бүх айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүргүүлж байна гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарчээ. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой учир дээрх айлуудад зайлшгүй угаар  мэдрэгч хэрэгтэй байгаа юм.

Ер нь ес, аравдугаар сард угаарын хийн эрсдэл өндөр байдаг учир нь нэгдүгээрт, зуны турш галлагаагаа хийгээгүй зууханд гал түлснээр угаарын хийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд гадна, дотно агаарын температурын зөрүү багассантай холбоотойгоор зуухны таталт багасаж, шаталтын процессыг удаашруулдаг. Энэ удаашрах процесс явагдсанаар угаарын хий гардаг байна. Ялангуяа намрын улиралд галлагаа хийх гэж байгаа бол маш сайн шаталттай галлагаа хийснийхээ дараа түлшээ хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө.

Холбоотой мэдээ