Б.Чойжилсүрэн: Их том алдаа хийхээсээ өмнө хагас коксын туршилт хийж, нүдээр үзье

2023-10-02 80 0

Хагас коксон түлш энэ намрын дуулиантай сенсацийн нэг хэвээр  байсаар  байна. Эсэргүүцэх талууд байгаа ч түлшийг шинэ шатанд гаргахгүйгээр утаатай хийх тэмцэлд урагшлах арга зам байхгүй гэж  үзэж хоёр гараа өргөн  дэмжиж байгаа хэсэг ч олон байна. Энэ тухайд Б.Чойжилсүрэн сайд өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: 

-Хагас коксын түлшинд 177 тэрбум зарцуулна гэж би сайхан шүүмжлүүлсэн. Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл 12-р сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, чадвал Дархан хотод туршилт хийнэ.

Туршилтад орох байршлуудын тухайд урьдчилан туршилт хийж технологио эцэслээд их том алдаа хийхээсээ өмнө ямар ч байсан нүдээр үзье л гэж байгаа. Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ 2 сая гаран буюу хэт өндөр байсан тул би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Саяны ногоон автобус шиг юм болох вий гээд хойшлуулсан.

Холбоотой мэдээ