Ж.ГАНБААТАР: Дизель түлшний эхний 5 000 тонн түлш өнөөдөр орж ирлээ

2023-12-11 329 0

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, шатахуун тасалдсан гурван шалтгааныг

 

  1. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ дотооддоо өвлийн дизель түлш, автобиензиний хомстолтой байгаа нь манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
  2. ОХУ-ын экспорт БНХАУ, Энэтхэг зэрэг Зүүн өмнөд Азийн улс руу төвлөрсөн. Үүнээс шалтгаалж вагон ачигдсан ч орж ирэх хугацаа нь хоцрогдолтой байна.
  3. Бид дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортолж, оны эцэст 70 сая тонн хүрэх магадлалтай. Томоохон 5-6 уурхайн хэрэглээ манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг бүрдүүлдэг. Манай улс сардаа 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 60 мянган тонныг томоохон уурхайнууд хэрэглэдэг.  Энэ хэрэглээтэй холбоотой дизелийн хүрэлцээгүй байдал бий боллоо.

ОХУ дизель түлшийг манайд өгөх хэмжээгээрээ өгнө.  Манай улсын нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 12 дугаар сараас БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш захиалсан. Эхний 5 000 тонн түлш өнөөдөр урдаас орж ирлээ.

ШТС-уудаар бөөний үнээс хямд үнээр зарж байгаа. ШТС-уудаас бөөнөөр нь авч, цаашаа дамлаж шаглах асуудал байгаа учраас  өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна. Бид нийлүүлэлтээ нэмж, дотоод зохицуулалт хийхээр байдал тогтворжино.

Манай улсын АИ 92 автобинзений 90 хувийг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нийлүүлдэг. Ангарскийн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Өнөөдрийн байдлаар 18 000 тонн шатахуун замд явж байна.

Цаашид АИ92 болон дизелийн түлшний үнэ өсөхгүй. Дэлхийн зах зээл дээр дизель түлш, бинзений үнэ маш ихээр унаж байгаа. ОХУ-аас 11 дүгээр сард нийлүүлсэн үнэ 930$ байсан бол 12 дугаар сард 855$-аар авч байгаа. БНХАУ-аас 1080$-аар авч байна. АИ92 шатахууны 705$-аар авах таван жилийн хатуу гэрээтэй. Би сайд болоод, аж ахуй гадарладаг хүний хувьд нүүрээ улалзуулж байж энэ гэрээг байгуулж чадсан. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Болж өгвөл очер дараалал үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна” гэв.

 

Холбоотой мэдээ