Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга дайргыг 5000 дахин хямдрууллаа

2023-12-25 23 0

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргалаа.

Эргэн сануулбал, энэхүү шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд авто замын салбарын төлөөлөлтэй хийсэн “Өглөөний уулзалт” болон “Чанартай зам – Чансаатай засвар арчлалт” чуулганы үеэр авто замчдаас гаргасан санаачилга бөгөөд ийнхүү биеллээ олж байна.

Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ