ЭВЭРТ МОД

2024-04-21 48 0

Завхан аймгийн Баянтэс сумын төвийн араар урсдаг Тэсийн голын эрэгт мөнхийн ногоон гацуур, хуш зэрэг мод их хэмжээгээр ургадаг. Голын эргээр ургасан ойн дунд нэгэн гацуур модонд дээрх ясан эвэр ургасан байдаг. Энэ эвэрний талаар албан ёсны тайлбар, шинжлэх ухааны судалгаа одоохондоо байхгүй бөгөөд 1970-аад оноос нутгийн Цэвэг гэдэг нутаг усандаа нэр хүндтэй лам хүн ойр орчимд нь нутаглаж байхдаа анх олж харан далдуур шүтэж ирсэн байна.

1990-ээд оноос хойш нутгийн иргэд бүгд мэддэг болж өргөн дэлгэр шүтэж байгаа юм байна. Модноос ургасан ясан эвэр жил ирэх тусам модноосоо шим тэжээл авч ургасаар л байгаа болно. Уг эвэрийг иртэй зүйлээр хусаж үзэхэд яг л амьтны эвэр шиг яс байдаг юм байна.Мөн модтойгоо маш сайн барьцалдаж ургасан байдаг бөгөөд олон жил болоход яг л амьд амьтаны эвэр шиг огт өнгө зүсээ алдаагүй байсаар байгаа юм байна. Сонирхож буй хүмүүс Завхан аймгийн Баянтэс суманд очиж үзэж болох бөгөөд сумын төвөөсөө 3 хан км газарт Тэсийн голын үзэсгэлэнт мөнхийн ногоон шугуйд байдаг юм байна.

Холбоотой мэдээ