“ГОВИЙН ЧОНО-2024” ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ОЛОН УЛСЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬД 300 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО

2024-05-06 63 0
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг маргааш буюу тавдугаар сарын 7-нд эхлүүлэх гэж байна.
Энэ удаагийн сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн, хайх аврах-111 болон Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудын төлөөллүүд оролцоно.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь академик болон ширээний, техникийн, дадлага сургалт гэсэн гурван төрөлтэй бөгөөд гал түймэр, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг дадлага сургалт явагдана.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.

Холбоотой мэдээ