“Эко глобал ложистик” компани Цогтцэций сумын Соёлын төвийн гадна талбайг тохижуулснаа хүлээлгэж өглөө

2024-06-11 501 0

Нүүрсний тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко Глобал Ложистикс” компани өөрийн охин компаниудтайгаа хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Соёлын төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө.

Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил, иргэдэд чиглэсэн олон ажил хийж байгаагийн нэг нь энэхүү бүтээн байгуулалт гэнэ.

Энэ тухай Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа “Сумынхаа 100 жилийн ойг угтаад 100 бүтээлч ажил хийнэ. Иргэдийн хүсэл, саналыг Эко глобал ложистик” компани хүлээн авч Соёлын төвийн 700 метр квадрат гадна талбайг 80 сая төгрөгөөр тохижуулж өглөө” гэв.

“И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн дэд захиралт Ш.Нэргүй “Соёлын үрийг тарьдаг, хүүхэд залуууст үүд хаалга нь нээлттэй байдаг Соёлын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулах эрхэм үүргийг хүлээж ажилласандаа баяртай байна. Бид орон нутгийн иргэд, малчид, сумын удирдлагуудтай олон бүтээлч санал санаачилга дээр хамтарч ажилладаг. Өнгөрсөн өвөл гэхэд цаг хатуу болсон. Цогтцэций суманд өвөлжилт хүндэрч, мал малчин хоёр өвсгүй зутрахад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас бид өвс тээвэрлэн авчирч, малчдаа зудын болзошгүй эрсдлээс хамгаалж, тусалсан. Манай хамт олон сум орон нутагтаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагад уриалж, орон нутгаа өөд нь татах, хөгжил цэцэглэлтэд манлайлж оролцохыг ямагт эрхэмлэдэг хамт олон” гэлээ.

Холбоотой мэдээ