Хён Бин, Сунь Е-жинь нар энэ жил гэрлэх үү?

2021-02-18 1159 0

“Crash landing on you” олон ангит киноны гол дүрийн хос Хён Бин, Сунь Е-жинь нар бодит амьдрал дээр дотно харилцаатай болсон талаарх мэдээлэл одоо төдий л сонирхол татахаа больсон.

2010 онд Хён Биний тоглосон хит цуврал болох Secret Garden киноны төгсгөлийн анги дээр Сунь Е-жинь туслах дүр бүтээсэн нь тэдний хамгийн анхны хамтын ажиллагаа байсан юм. Харин 2018 онд “Crash landing on you” инээдмийн романтик олон ангид киноны сэтгэлд хоногшим хосын дүрийг бүтээсний дараа тэдний хайр сэтгэл дэлгэцийн цаана ч гэсэн бодит болсныг илтгэх дохио зангаа, нарийн сэжүүрүүд ил болсон. Шүтэн бишрэгчид нь БинЖинь (BinJin) хэмээн нэрлэдэг тэднийг энэ жил хуримаа хийнэ гэсэн хүлээлт бий.

Тэгвэл өхөөрдөм алдарт хос энэ жил юу төлөвлөсөн бол?

Карьерын шатаар амжилттай өгсөж яваа тэд өдгөө арвин туршлагатай том жүжигчдийн эгнээнд багтдаг бөгөөд Сунь Е-жинь 20 сая ам.долларын хөрөнгөтэй бол Хён Бин нэг цувралд 84 мянган ам.доллараар тоглодог хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг.

Өдгөө тэд хэн хэн нь шинэ кино төсөл дээр ажиллаж байна. Хён Бин 2017 онд дэлгэцнээ гарч байсан “Confidential Assignment” киноны хоёрдугаар ангид Юуна, Юу Хае-жинь нартай тоглосон бөгөөд удалгүй адал явдалт “Bargaining” киноны зураг авалтыг эхлүүлэх аж. Тэгвэл Сунь Е-Жинийн хувьд “Parasite” кинонд тоглосон Ли Сон Кюны хамт Холливудын “The Cross” кинонд тоглохоор болсон байна. Гэхдээ цар тахлын улмаас киноны зураг авалт хойшилсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тэд кино төслийн саналуудад дарагдаж, шахуу хувааритай байх тусам шүтэн бишрэгчид, шүүмжлэгдийн анхаарлын төвд байх нь дамжиггүй. Өнгөрсөн сард гэхэд Хён Бин APAN Star Awards наадамд оролцож “Crash landing on you” киноны Хойд Солонгосын цэргийн ахмадын дүрээр хамгийн том шагналыг нь хүртсэн бөгөөд тайзнаа хамтран тоглосон Сунь Е-жиньд талархлаа илэрхийлсэн нь шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татсан билээ.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийхдээ чадварлаг гэдгээ хоёр жүжигчин харуулах болов. Е-жинь  Ганнам дүүргийн А зэрэглэлийн байршилд 14.4 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол Хён Бин тун саяхан 4.8 сая ам.долларын байшинг бэлэн мөнгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд ч үл хөдлөх худалдан авах эсвэл илүү өндөр үнээр зарж магадгүй хэмээн Солонгосын хэвлэлүүд бичиж байна.

“Ilyo” сонины мэдээлснээр Хён Бин Кёнги мужийн Кури хотод 4.3 сая ам.долларын тансаг зэрэглэлийн сууцанд нүүж оржээ. Сунь Е-жиньтэй дотно харилцаатай болсон нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн хэмээн нетизэнүүд шуугиж байсан ч Хён Бины агентлаг тэрхүү байшин хосын гэрлэлтэд зориулаагүй гэжээ.

Гэхдээ хэн хэн нь 40 насны босго алхах гэж буй тэднийг хуримаа хийх болов уу гэсэн хүлээлт их байгаа. Сунь Е-жинийн хувьд 40 нас хүрэхээсээ өмнө гэрлэнэ гэж мөрөөддөг тухайгаа өмнө нь хэд хэдэн ярилцлагадаа дурдаж байсан билээ. Өнгөрсөн сард 39 нас хүрсэн түүний хувьд мөрөөдлөө биелүүлэх хугацаа бага үлдсэн.

Холбоотой мэдээ