Ч.ГАНТӨМӨР: Монголд оношилж, эмчлэхэд бэрхшээлтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг “Алсын зайн оношлогооны төв” үзүүлнэ

2024-09-23 141 0

Монголын эрүүл мэндийн салбарт  “Жи Имплант” эмнэлгийн хамт олон шүд, эрүү нүүр, гоо сайхан, хавдар, нуруу нугас гээд Монголд төдийлөн эмчлэж, оношлоход бэрхшээлтэй үзлэгийн цогц үйлчилгээг БНСУ-ын Inje University Haeundae Paik эмнэлэгтэй хамтран эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.  Монголчуудын тухайд шүд, эрүү, нүүрний гоо сайхны мэс ажилбарыг чухалчилдаг болсон. Тиймээс найдвартай, мэргэжлийн эмчээс, үнэ боломжийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих нь элбэгшсэн.  “Жи Имплант” эмнэлгийнхэн үйлчлүүлэгчдийнхээ энэ хэрэгцээг хангахын тулд БНСУ-ын “Хэундэ Пэг” эмнэлэгтэй хамтарч “Алсын зайн оношлогооны төв”-ийг ийнхүү нээлээ.

“Алсын зайн оношлогооны төв”-өөрөө дамжуулан  иргэдийг БНСУ-ын эмч нартай холбоно.  Тодруулбал, үйлчлүүлэгч “Хэундэ Пэг” эмнэлгийн эмч нартай цахимаар холбогдож өөрийн хүсэж байгаа эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагдаж, оношлуулж, зөвлөгөө авах, материал, техник хэрэгсэлтэй нь танилцах боломж бүрдэнэ. Мөн “Жи Имплант” эмнэлгийн эмч, сувилагчид БНСУ-ын шүд, эрүү нүүр, гоо сайхны гажиг засалчаар  суралцах, туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

 

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Жи Имплант” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Ч.Гантөмөр

“Манай салбар хөгжиж байгаа ч Солонгосын анагаах ухааны салбарын үсрэнгүй хөгжлийн хурдыг гүйцэх хэмжээнд очоогүй. Тиймээс бид иргэдэдээ зориулж “Алсын зайн оношлогооны төв”-ийн үүд хаалгыг нээж байна. Иргэд өндөр зардал төлж БНСУ руу зайлшгүй явах  шаардлагагүй боллоо. Мэргэжлийн эмч нарын ур чадварыг орчин цагийн техникийн дэвшилтэй хослуулдаг “Хэундэ Пэг” эмнэлгийн эмч нартай үйлчлүүлэгч биечлэн уулзаад, өөрийн хүссэн зөвлөгөө мэдээллээ авч байгаа мэт нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээг танд ойртууллаа” гэв.

Мөн Инжэ их сургуулийн “Хэундэ Пэг” эмнэлгийн орлогч дарга, Нуруу нугасны төвийн захирал Чой Бюн Ван “Монголчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээг хангаж хамтарч ажиллах болсондоо баяртай байна.

Бид “Жи Имплант” эмнэлгийн үйлчлүүлэгчдэд үнийн уян хатан нөхцөл, боломжийг олгохоор ярилцаж, судалж байна. Компьютер, дижитал систмийн хөгжлийг дагаад мэс заслын арга техник хувьсан өөрчлөгдөж, робот төхөөрөмж үйлчилгээнд нэвтэрч байна. Хүний гараар гүйцэтгэхэд бэрхшээлтэй, нарийн төвөгтэй ажилбаруудыг ч найдвартай гүйцэтгэх боломжтой болсон. Энэ бүхнийг монголчуудад ойртууллаа” гэдгийг онцоллоо.

БНСУ руу шүд, эрүү нүүр, гоо сайхан болон нуруу нугас, хавдар зэрэг бусад олон өвчний оношлогоо, үйлчилгээг авахаар зэхэж байгаа бол түр азнаад 70113311, 70115511 дугаарын утсаар GIMPLANT шүдний эмнэлэгтэй холбогдож мэдээлэл аваад, санхүү, цагаа хэмнэж эх орондоо эрүүл мэндийн бүрэн үйлчилгээг авах боломж ийнхүү бүрдлээ.

 

Холбоотой мэдээ