
Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн. Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн долоон дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89.000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.
0 cэтгэгдэлтэй