ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болсон өндрөөс аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуультай танилцлаа.
Сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хоёр долоо хоногийн хугацаатай хамрагдсан бөгөөд БНФУ-ын Өндрөөс аврах ажиллагааны үндэсний сургалтын төвийн зааварлагч багш, ахмад Нивиерэ Жейн-Францис, ахмад Маурис Габриел нар удирдан явуулсан юм.
Нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулийг тогтмол зохион байгуулснаар алба хаагчдыг чадавхжуулах, ажиллагааны бэлтгэл бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм.
0 cэтгэгдэлтэй