Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

2024-10-15 24 0

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хүүхэд залуучуудын оролцооны талаарх форумд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дүгнэж үг  хэллээ.

Түүнчлэн “Жендерийн мэдрэмжтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны өгөгдөлд суурилсан хандлага” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа илтгэгчээр оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед мэдээлэлд тулгуурласан, хүртээмжтэйгээр гамшгийн эрсдэлийг бууруулах нь чухал юм.

Холбоотой мэдээ