Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн дагуу Онцгой байдлын байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчид анхан шатны цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдан, өнөөдөр цэргийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулсан “Цэргийн хэргийн мэдлэг 2024-2” сургалтаар цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан, мэдлэг, ур чадварыг олгосон юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон нийт 55 алба хаагч хамрагдлаа.
0 cэтгэгдэлтэй