“Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр ОБЕГ-ын Ахмадын хорооноос тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, ахмад буурлуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн Ахмадын хорооноос 2023-2024 онд зохион байгуулсан ажлын тайланг хорооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цогтоо танилцуулан, гишүүд санал зөвлөмжөө хэлэлцлээ. Энэ үеэр Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр зургаан ахмадыг шагнаж, урамшууллаа.
0 cэтгэгдэлтэй